Лос Анжелес Лейкэрс баг энэ улиралд Даллас Мавирексийг гурав дахь удаагаа хожлоо

Лос Анжелес Лейкэрс баг энэ улиралд Даллас Мавирексийг гурав дахь удаагаа хожлоо

NBA-ын талбайд 11 тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт Даллас Мавирекс талбайдаа Лос Анжелес Лейкэрс хүлээн авч 129-114 харьцаагаар Лейкэрс хожлоо. Энэ улиралд хоёр баг дөрвөн удаа таарч тоглосон бөгөөд 3-т нь Лейкэрс хожоод байгаа бөгөөд улиралыг 31 хожил, 7 хожигдолтойгоор өрнөд бүсийг тэргүүлж байна. Харин Даллас 23 хожил, 15 хожигдолтой болж өрнөд бүсийн 6-рт бичигдэж байна.

Тус тоглолтод Энтони Дэвис гэмтлийн улмаас тоглоогүй бөгөөд Леброн Жеймс 35 оноо, 16 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Кайл Кузма 26 оноог авчээ. Эсрэг багаас Лука Дончис 25 оноо, 10 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол 22 оноог Тим Хардвэй ЖР авчээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.