З.Шинэчагтага: Хятад тамирчныг нам цохисондоо баяртай байна

З.Шинэчагтага: Хятад тамирчныг нам цохисондоо баяртай байна
Холимог тулааны ONEFC холбооны OneWarriorSeries тулаан өчигдөр боллоо. Тус тулаанд Монголын анхны тулаанч З.Шинэчагтага Хятад тулаанч Ма Жи Вэнийг  57 секунтэд нам цохилоо.
 
Тулааны дараа өөрийн цахим хуудаснаа "Өрсөлдөгчөө ялсандаа тэр дундаа Хятад тамирчныг нам цохисондоо баяртай байна. Маш гоё ялалт байлаа" хэмээн бичсэн байна. 
 
Өрсөлдөгч тамирчин нам цохиулан унасныхаа дараа Хятадын тамирчин шүүгчийн хөлийг өчих оролдлого хийсэн нь бөгөөд үүнийг шүүсэн шүүгч Оливиэ Кост “Заримдаа тамирчдын аюулгүй байдлыг хангахын тулд бид галын шугамд биеэрээ явж орох болдог юм. Өмнө нь нэг бус удаа мултарч байсан хөлийг минь довтлох нь ММА шүүгчийн карьер дахь хамгийн солиотой бөгөөд аймшигтай мөч байлаа. Тухайн үед надад тусалсан, хожим нь санаа тавьж асуусан бүхэнд баярлалаа. Би зүгээр ээ." хэмээн хэлсэн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.