Дэнвер Наггетс баг ЛА Клипперсийг хожиж бүсдээ хоёрт бичигдэж эхэллээ

Дэнвер Наггетс баг ЛА Клипперсийг хожиж бүсдээ хоёрт бичигдэж эхэллээ

NBA-ын талбайд өнөөдөр 7 тоглолт боллоо. Өнөөдрийн сонирхолтой тоглолт Лос Анжелес Клипперс баг Дэнвер Наггетс багийн талбайд зочиж тоглож 104-114 харьцаагаар хожигдлоо. Улмаар 27 хожил, 13 хожигдолтой болж бүсдээ 3-рт бичигдэж эхэлжээ. Харин Наггетс 27 хожил, 12 хожигдолтойгоор тэдний дээр буюу 2-р эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Никола Ёокич 20 оноо, 15 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жамал Мурри 19 оноог авсан бол өөр таван тоглогч 10-аас дээш оноог авчээ. Эсрэг багаас Пол Жорж тоглоогүй бөгөөд Кавай Леонард 30 оноог авсан бол Луй Уйлиамс 26 оноо, Монтрес Харрел 25 оноог тус тус авсан ч бусад тоглогчид тааруухан тоглолт үзүүлжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.