Эндо хоёр өдөр дараалж аваргуудыг өвдөг шороодууллаа

Эндо хоёр өдөр дараалж аваргуудыг өвдөг шороодууллаа

Японы мэргэжлийн сүмо бөхийн 2020 оны эхний хацу башёгийн хоёр дахь өдрийн барилдаан өчигдөр боллоо. Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал өмнөх өдөр нь Какүрюү их аваргыг өвдөг шордуулсан меагаширагийн 1-ээс барилдах Эндотой барилдаж өвдөг шороодлоо. Улмаар нэг даваа нэг унаатай болсон бол Эндо хоёр даваагаа их аваргуудар авлаа. Харин 71 дэх их аварга Какүрюү М.Ананд комосүби Абитай барилдаж давж нэг даваа нэг унаатай боллоо. Харин Тамаваши Б.Мөнх-Оргил,  Кирибаяма Б.Лхагвасүрэн нар өвдөг шороодсон бол Азүмарү С.Тодбилэг өрсөлдөгч бөхөө давлаа.

Маргааш Хакүхо М.Даваажаргал меагаширагийн 1-ээс барилдах  Миёогорютай барилдах бол Какүрюү М.Ананд меагаширагийн 2-оос Хокүтофүжитэй барилдах барилдана.

 

Ёкокүно Хакүхо М.Даваажаргал 1-1

Ёкокүно Какүрюү М.Ананд 1-1

Меагаширагийн 3 Тамаваши Б.Мөнх-Оргил 1-1

Меагаширагийн 15 Азүмарү С.Тодбилэг 2-0

Меагаширагийн 15 Кирибаяма Б.Лхагвасүрэн 1-1

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.