Аваргууд өвдөг шороодлоо

Аваргууд өвдөг шороодлоо

Японы мэргэжлийн сүмо бөхийн 2020 оны эхний хацу башёгийн гурав дахь өдрийн барилдаан өчигдөр боллоо. Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал меагаширагийн 1-ээс барилдах  Миёогорютай барилдаж өвдөг шороодлоо. Улмаар нэг даваа хоёр унаатай болсон бол 71 дэх их аварга Какүрюү М.Ананд меагаширагийн 2-оос Хокүтофүжитэй барилдаж мөн л өвдөг шороодож нэг даваа хоёр унаатай боллоо. Харин Тамаваши Б.Мөнх-Оргил,  Кирибаяма Б.Лхагвасүрэн нар давсан бол Азүмарү С.Тодбилэг өвдөг шороодож хоёр даваа нэг унаатай боллоо.

Маргааш Хакүхо М.Даваажаргал меагаширагийн 2-оос Хокүтофүжитэй барилдах бол Какүрюү М.Ананд меагаширагийн 1-ээс барилдах  Миёогорютай барилдах барилдана.

 

Ёкокүно Хакүхо М.Даваажаргал 1-2

Ёкокүно Какүрюү М.Ананд 1-2

Меагаширагийн 3 Тамаваши Б.Мөнх-Оргил 2-1

Меагаширагийн 15 Азүмарү С.Тодбилэг 2-1

Меагаширагийн 15 Кирибаяма Б.Лхагвасүрэн 2-1

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.