Какүрюү М.Ананд башёг өнжлөө

Какүрюү М.Ананд башёг өнжлөө

Японы мэргэжлийн сүмо бөхийн 2020 оны эхний хацу башёгийн тав дахь өдрийн барилдаан өчигдөр боллоо. Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал 4 дэх өдрийн барилдаанд гэмтлийн улмаас башёг өнжсөн бол 71 дэх их аварга Какүрюү М.Ананд меагаширагийн 2-оос барилдах Митакэүмитэй барилдах байсан ч мөн л гэмтлийн улмаас башёг өнжихөөр боллоо. Хацу башёд хоёр аврага башёг өнжихөөр болсон бол меагаширагийн 3-аас барилдах Тамаваши Б.Мөнх-Оргил озеъи Такакейшод өвдөг шороодож 2 даваа гурван унаатай болсон бол меагаширагийн 15-аас барилдах Азүмарү С.Тодбилэг унаж, меагаширагийн 17-аас барилдах Кирибаяма Б.Лхагвасүрэн давснаар хоёр бөх гурван даваа хоёр унаатай болсон болдавж гурван даваа нэг унаатай боллоо.

 

Ёкокүно Хакүхо М.Даваажаргал 1-3 гэмтсэн

Ёкокүно Какүрюү М.Ананд 1-3 гэмтсэн

Меагаширагийн 3 Тамаваши Б.Мөнх-Оргил 2-3

Меагаширагийн 15 Азүмарү С.Тодбилэг 3-2

Меагаширагийн 17 Кирибаяма Б.Лхагвасүрэн 3-2

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.