Манай гурван бүсгүй өнөөдөр алтан медалийн төлөө барилдана

Манай гурван бүсгүй өнөөдөр алтан медалийн төлөө барилдана

Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээн ОХУ-ын Красноярск хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 65, 79, 125, эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 68 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болов. Эмэгтэйчүүдийн 53 кг-д “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Сумъяа, 62 кг-д 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Ө.Пүрэвсүрэн, “Poland Open”, Оросын цомын аварга ОУХМ Х.Болортуяа гэсэн гурван бүсгүй шигшээд шалгарч өнөөдөр алтан медалийн төлөө барилдахаар боллоо. Тэгвэл 57 кг-д ОУХМ А.Батцэцэг хүрэл, эрэгтэйчүүдийн 65 кг-д Б.Нямдорж, 79 кг-д Д.Батзул, эмэгтэйчүүдийн 53 кг-д ОУХМ ОУХМ Б.Болортуяа, Г.Отгонжаргал, Б.Хулан, 57 кг-д Б.Хонгорзул нар дагаж барилдана.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.