Х.Болортуяа алт, Ө.Пүрэвсүрэн мөнгөн медаль хүртлээ

Х.Болортуяа алт, Ө.Пүрэвсүрэн мөнгөн медаль хүртлээ
Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд өчигдөр ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа ОХУ-ын Дарья Бобрулько, Казахстаны Аяулым Кассымова, БНХАУ-ын Бао Линлинийг, ОУХМ Өлзийсайханы Пүрэвсүрэн Казахстаны Ирина Кузнецова, БНХАУ-ын Сан Ксинян, ОХУ-ын Анжела Титенког ялж шигшээд шалгарсан. 
Алтан медалийн төлөөх барилдаанд “Poland Open” болон Оросын цомын нээлттэй тэмцээний аварга үндэсний шигшээ баг, "Аврагч" спорт хорооны тамирчин Х.Болортуяа энэ жилийн улсын аваргад ялагдсан хариугаа Красноярскт авч 5:5-аар ялж анхны медаль, түрүүгээ хүртэв. Үзүүрлэсэн Ө.Пүрэвсүрэнгийн хувьд мөн анхны медаль нь.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.