Трэй Янг Коби Брайнтад хүндэтгэл үзүүлж 8 дугаарын өмсгөлийг өмсөж талбайд гарлаа

Трэй Янг Коби Брайнтад хүндэтгэл үзүүлж 8 дугаарын өмсгөлийг өмсөж талбайд гарлаа

NBA-ийн од, домогт сагсан бөмбөгчин Коби Брайнт хувийн онгоцоороо нисэж явахдаа онгоц нь осолджээ. Түүнтэй хамт 13 настай охин Жианна болон долоон хүн мөн амиа алдсан байна.

Түүний нисдэг тэрэг Лос-Анжелесаас холгүй Калабасас хотын ойролцоо уулархаг хэсэгт осолдсон байна. Түүнд хүндэтгэл үзүүлж Атланта Хаукс багийн залуу од Трэй Янг түүний 8 дугаарын өмсгөлийг өмсөж талбайд гарсан бөгөөд тоглолтын эхний8 секунт бүх тоглогчид хүндэтгэл үзүүлжээ. Тэрбээр өөрийн цахим хуудсаараа "Энэ новшийн зүйл бодит биш... Энэ зураг Жиана Марияатай анх удаа уулзсан мөч, тэр энэ улиралд ердөө 3 тоглолт л үзсэн үүний 2 нь миний тоглолт байсан. Түүний үзэх хамгийн дуртай тоглогч нь би гэж тэр надад хэлсэн. Үнэхээр итгэж чадахгүй байна" хэмээн бичсэн байна. Харин Брайнтын сүүлийн жил  хамт тоглож байсан Лонзо Болл түүний пүүзийг өмсөж иржээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.