Леброн Жеймс: Диваажингаас надад хүч чадалаа илгээгээрэй

Леброн Жеймс: Диваажингаас надад хүч чадалаа илгээгээрэй

Америкийн сагсан бөмбөгийн домогт тамирчин Коби Брайант, охин Жианнагийнхаа хамтаар Америкийн Калифорни мужид орон нутгийн цагаар өглөөний 10 цагийн орчимд нисдэг тэрэгний ослын улмаас амиа алдсан билээ. Түүний энэ ослыг хамт тоглож байсан тоглогчид өөрийн цахим хуудсаараа дамжуулж эмгэнэл илэрхийлээд байсан билээ. Тэгвэл түүнтэй хамт АНУ-ын багт хүчин зүтгэж байсан Леброн Жеймс өөрийн цахим хуудсаараа дамжуулж эмгэнэлээ илэрхийллээ.

Тэрбээр "Би бэлэн биш байна гэсэн ч ингээд бичиж эхлүүлэе. Залуу минь, яг одоо энд суучихаад ийм зүйлийн талаар бичих гэж оролдож буй мөч бүрт минь таны талаар ялангуяа бяцхан Жижигийн тухай бодол надаас холдож өгөхгүй, би цурхирталаа уйлсаар байна мөн дүү нь бидний хооронд байсан ахан дүүсийн нандин харилцааны тухай бодож сууна.

Би Филлиг орхин Лос Анжелес руу буцсан тэр Ням гарагийн өглөө таныхаа хоолойг сонссонсон. Харамсалтай нь тэр яриаг бидний хоорондоо ярьсан хамгийн сүүлчийн яриа байсныг би мэдээгүй, сая жил өнгөрсөн ч би ингэж бодохгүй байсан.

Би ахыгаа алдчихлаа гэж үү, сэтгэл зүрх минь шимширч уйлсаар л байна. Таньдаа хайртай шүү миний ахаа.

Миний зүрх сэтгэл цаашид Ванесса болон таны хүүхдүүдийн төлөө цохилох болно.

Амлаж байна ах минь, Би таныхаа үлдээсэн өвийг үргэлжлүүлнэ.

Энэ бол бидний Лэйкэрс гэсэн гэр бүлд маш их ач холбогдолтой. Энэхүү ачаа одоо миний нуруун дээр ирсэн, тиймээс үргэлжлүүлэх нь миний үүрэг.
Диваажингаас та надад хүч өгөөрэй, намайг харж байгаарай ахаа, би амласанаараа тэр оргилд хүрэх болно.

Хэлэх зүйл дэндүү их байгаа ч яг одоо хэлж чадаагүй байнаа ахаа. Учир би үүнээс өөр зүйл бодох сөхөөгүй байна.
Бид дахин уулзах хүртэл......... Таныгаа үргэлж санасаар байнаа ах минь" хэмээн бичсэн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.