Азийн эрх олгох тэмцээн цуцлагдаж магадгүй

Азийн эрх олгох тэмцээн цуцлагдаж магадгүй
“Токио-2020” олимпийн наадмын Ази тивийн эрх олгох тэмцээн гуравдугаар сарын 27-29-нд БНХАУ-ын Шиань хотод болно. Тэгвэл БНХАУ-ын Ухань хотод гараад буй аюулт коронавирусийн тархалтаас болж цуцлагдаж магадгүй. Тэмцээний аюулгүй байдал, тамирчдын эрүүл мэндийг бодолцож, ОУОХ-ноос чөлөөт бөхийн эрх олгох тэмцээнийг өөр улсад шилжүүлэх нөхцөл байдал үүссэн. Түүнчлэн Хятадын спортын яамнаас энэхүү халдварт өвчний улмаас дөрөвдүгээр сар хүртэл улс орныхоо бүх нутаг дэвсгэр дээр спортын аливаа уралдаан, тэмцээн зохион байгуулахыг хориглоод байна.
Ухань хотод хоёрдугаар сарын 3-14-нд сонирхогчдын боксын олимпийн эрх олгох Ази, Номхон далайн орнуудын бүсийн тэмцээн болох байсан ч цуцлагдаж гуравдугаар сард Йорданд зохион байгуулагдахаар болоод байгаа юм.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.