М.Уранцэцэг, Д.Сумъяа нар Парисын их дуулгад барилдана

М.Уранцэцэг, Д.Сумъяа нар Парисын их дуулгад барилдана

Жүдо бөхийн “Бага дэлхийн аварга” гэгддэг Парисын Их Дуулга тэмцээн энэ амралтын өдрүүдэд эхлэх билээ. Франц улсын Парис хотноо “Аккоротель арена” цогцолборт болох тус тэмцээнд 121 орны 740 жүдоч олимпын онооны төлөө өрсөлдөнө.

 

Тэмцээний эхний өдөр болох хоёрдугаар сарын 8-нд эмэгтэй 48, 52, 57, 63 кг, эрэгтэй  60, 66, 73 кг-ийн жингийн барилдаантай. Хэсгийн барилдаан маргааш 17:00 цагаас /манай цагаар/ эхэлнэ.

 

Хоёрдугаар сарын 9-нд эмэгтэй 70, 78, +78 кг, эрэгтэй  81, 90, 100, +100 кг-ийн жингийн барилдаантай.

Харин манай улсын нэрийн өмнөөс барилдах болсон  С.Моллей  Иран улсын жүдо бөхийн холбоо барилдуухагүй хэмээн хориг тавиад байгаа билээ.

Парис Их Дуулгад зодоглох Монголын шигшээ баг

Эрэгтэй

60 кг Д.Амартүвшин, Л.Өнөболд

66 кг Г.Хэрлэн, Ё.Басхүү

73 кг Ц.Цогтбаатар, Г.Одбаяр

81 кг О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн

90 кг Г.Алтанбагана

100 кг Л.Отгонбаатар

+ 100 кг Ө.Дүүрэнбаяр, Н.Түвшинбаяр

Эмэгтэй

48 кг М.Уранцэцэг, Г.Наранцэцэг

52 кг Л.Сосорбарам, Б.Хорлоодой

57 кг Д.Сумъяа

63 кг Б.Ганхайч

70 кг Ц.Наранжаргал

78 кг О.Мөнхцэцэг

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.