М.Уранцэцэг Японы бөхөд ялагдлаа

М.Уранцэцэг Японы бөхөд ялагдлаа

Жүдо бөхийн “Бага дэлхийн аварга” гэгддэг Парисын Их Дуулга тэмцээн энэ амралтын өдрүүдэд эхлэх билээ. Франц улсын Парис хотноо “Аккоротель арена” цогцолборт болох тус тэмцээнд 121 орны 740 жүдоч олимпын онооны төлөө өрсөлдөж байна.

Тэмцээний эхний өдөр болох хоёрдугаар сарын 8-нд эмэгтэй 48, 52, 57, 63 кг, эрэгтэй  60, 66, 73 кг-ийн жингийн барилдаанууд болж байна. Эмэгтэй 48 кг жинд М.Уранцэцэг эхний тойрогтоо хийлж дараагийн тойрогт Австрийн бөхийг, дараагий тойрогт нутгийн эзэн орон буюу Францийг бөхийг цэвэр ялсан байна. Харин хэсгийн аваргын төлөө Японы бөх Кога Ваканатай барилдаж нэмэлт цагт ялагдлаа. Улмаар дагах барилдаанд Израйлын Ригони Ширатай барилдана

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.