Ё.Басхүү мөнгөн медалийн төлөө Ан Баултай барилдана

Ё.Басхүү мөнгөн медалийн төлөө Ан Баултай барилдана

Жүдо бөхийн “Бага дэлхийн аварга” гэгддэг Парисын Их Дуулга тэмцээн энэ амралтын өдрүүдэд эхлэх билээ. Франц улсын Парис хотноо “Аккоротель арена” цогцолборт болох тус тэмцээнд 121 орны 740 жүдоч олимпын онооны төлөө өрсөлдөж байна.

Тэмцээний эхний өдөр болох хоёрдугаар сарын 8-нд эмэгтэй 48, 52, 57, 63 кг, эрэгтэй  60, 66, 73 кг-ийн жингийн барилдаанууд болж байна. Эрэгтэйчүүдийн 66 кг жинд Ё.Басхүү эхний тойрогтоо Энэтхэгийн бөхийг вазари үнэлгээгээр, дараагийн тойрогт Ирландын бөхийг торгуулиар, гуравдугаар тойрогт эзэн орны тамирчин болох Францийн Килиантай 10 минут барилдаж вазари үнэлгээгээр ялсан билээ. Тэгвэл дөнгөж сая В хэсгийн аваргын төлөө Украйны бөх Иодов Вогдантай барилдаж цэвэр ялснаар хэсгийн аварга боллоо. Тэрбээр мөнгөн медалийн төлөө БНСУ-ын бөх Ан Баултай барилдана.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.