МУГТ Д.Сумъяа алтан медалийн төлөө барилдахаар боллоо

МУГТ Д.Сумъяа алтан медалийн төлөө барилдахаар боллоо

Жүдо бөхийн “Бага дэлхийн аварга” гэгддэг Парисын Их Дуулга тэмцээн энэ амралтын өдрүүдэд эхлэх билээ. Франц улсын Парис хотноо “Аккоротель арена” цогцолборт болох тус тэмцээнд 121 орны 740 жүдоч олимпын онооны төлөө өрсөлдөж байна.

Тэмцээний эхний өдөр болох хоёрдугаар сарын 8-нд эмэгтэй 48, 52, 57, 63 кг, эрэгтэй  60, 66, 73 кг-ийн жингийн барилдаанууд болж байна. 57 кг жинд МУГТ Д.Сумъяа эхний тойрогтоо Францын бөхийг ялж дараагийн тойрогт Домиканы бөх Ана Рөүсийг ялсан билээ. Тэгвэл гуравдугаар тойрогт Булгарын Илева Ивелинатай барилдаж базари үнэлгээгээр ялсан бол хэсгийн аваргын төлөө Канадын Климкайт Жейсикатай барилдаж торгуулиар ялж хэсгийн аварга боллоо. Тэрбээр мөнгөн медалийн төлөө Португалийн бөх Монтэйри Телматай барилдаж яллаа.

Одоо аваргын төлөө Канадын Криста Дегучитай аваргын төлөө барилдана

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.