Д.Амартүвшин хүрэл медалийн төлөө барилдана

Д.Амартүвшин хүрэл медалийн төлөө барилдана

Жүдо бөхийн “Бага дэлхийн аварга” гэгддэг Парисын Их Дуулга тэмцээн энэ амралтын өдрүүдэд эхлэх билээ. Франц улсын Парис хотноо “Аккоротель арена” цогцолборт болох тус тэмцээнд 121 орны 740 жүдоч олимпын онооны төлөө өрсөлдөж байна.

Тэмцээний эхний өдөр болох хоёрдугаар сарын 8-нд эмэгтэй 48, 52, 57, 63 кг, эрэгтэй  60, 66, 73 кг-ийн жингийн барилдаанууд болж байна. Эрэгтэйчүүдийн 60 кг жинд Д.Амартүвшин эхний тойрогтоо Германы бөхийг вазари үнэлгээгээр, дараагийн тойрогт Украйны Артем Лесиук цэвэр ялсан бөгөөд гуравдугаар тойрогт Казакстаны бөхөд вазари үнэлгээгээр ялагдаж нэмэлт барилдаан хийхээр боллоо.  Нэмэлт барилдаанд Испаний бөх Франциско Гарригостой барилдаж цэвэр ялснаар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

Хүрэл медалийн төлөө Туркийн бөх Махрич Аккустай барилдана.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.