Г.Алтанбагана хоёр дахь тойгрогт Японы бөхтэй барилдана

Г.Алтанбагана хоёр дахь тойгрогт Японы бөхтэй барилдана

Жүдо бөхийн “Бага дэлхийн аварга” гэгддэг Парисын Их Дуулга тэмцээн энэ амралтын өдрүүдэд эхлэх билээ. Франц улсын Парис хотноо “Аккоротель арена” цогцолборт болох тус тэмцээнд 121 орны 740 жүдоч олимпын онооны төлөө өрсөлдөнө.

Манай бөхчүүд эхний өдөр манай 12 бөхөөс 5 медаль хүртсэн бөгөөд 1 мөнгө, 4 хүрэл медалийг хүртсэн. Харин өнөөдөр манай 8 бөх барилдах бөгөөд эмэгтэй 70, 78, +78 кг, эрэгтэй  81, 90, 100, +100 кг-ийн жингийн барилдаантай.
Эрэгтэй 90 кг жинд Г.Алтанбагана хүч үзэх бөгөөд В хэсэгт орж байна. Тэрбээр эхний тойрогтоо эзэн орны тамирчин болох Францийн жүдоч Лорис Тассиэртэй барилдаж яллаа. Тэрбээр дараагийн тойрогтоо Японы бөх Шанширо Мураотай барилдана.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.