Бостон Селтикс баг хоёр ч удаа нэмэлт цаг сунгаж ЛА Клипперсийг хожлоо

Бостон Селтикс баг хоёр ч удаа нэмэлт цаг сунгаж ЛА Клипперсийг хожлоо

NBA-ын талбайд хоёр тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт болох Бостон Селтикс талбайдаа Лос Анжелес Клипперсийг хүлээн авч тоглож хоёр удаа нэмэлт цаг сунгаж 133-141 харьцаагаар Бостон хожлоо. Улмаар өөрийн талбайдаа 8 дараалсан ялалтаа байгуулсан бол дорнод бүсийг 38 хожил, 16 хожигдолтойгоор 3-рт эрэмбэлэгдэж байна. Харин Клипперс 37 хожил, 18 хожигдолтойгоор өрнөд бүсийн 3рт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолт Жейсон Тэйтум 39 оноо, 9 самбараас бмөбөг авч багаа тэргүүлсэн бол Маркус Смарт 31 оноо, Гордон Хэйвард 21 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Пол Жорж эхний хагас хүртэл тоглоод гэмтлийн улмаас тоглоогүй бөгөөд Кавай Леонард 28 оноо, 11 самбар,  сэлгээнээс Луй Уйлиамс 35 оноог тус тус авчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.