3-н онооны шидэлтийн тэмцээнд Бадди Хилд анх удаагаа түрүүллээ

3-н онооны шидэлтийн тэмцээнд Бадди Хилд анх удаагаа түрүүллээ

NBA-ын Бүх оддын тоглолт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Ур чадвар, Холын зайн шидэлт, Тохолтын төрлийн тэмцээнүүд болдог билээ. Холын зайн шидэлтын тэмцээнд өнгөрсөн жилийн аварга Жой Харрис /Брүүклин Нетс/, Дэвис Вартенс /Вашингтон Уйзрадс/, Дэвин Бүүкэр /Финикс Санс/, Дэвонтэ Грам /Шарлот Хорнетс/, Бадди Хилд /Сакермэнто Кингс/, Зак Лавине /Чикаго Буллз/, Данкан Робинсон /Миами Хит/, Трэй Янг /Алтанта Хаукс/ гэсэн 8 тамирчин орсон бөгөөд финалын шидэлтэд Дэвин Бүүкэр, Бадди Хилд, Дэвис Вартенс нар үлсэн юм.

Эхлээд Дэвис Вартенс 22 оноог авсан бол дараа нь Бүүкэр шидэж 26 оноог авсан билээ. Сүүлд Бадди Хилд ердөө 1 оноог илүү буюу27 оноог авснаар анх удаагаа 3 онооны шидэлтийн тэмцээний аваргаар тодорлоо.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.