Кавай Леонард Коби Брайнтын нэрэмжит "Үнэ цэнэтэй тоглогч"-ийн шагналыг анх удаа өргөсөн тоглогч боллоо

Кавай Леонард Коби Брайнтын нэрэмжит

Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбоо “Бүх оддын тоглолт”-ын “Үнэ цэнэтэй тоглогч” /NBA All-Star MVP Award/-ийн шагналаа домогт сагсан бөмбөгч Коби Брайнтын нэрэмжит болгохыг Адам Силвер мэдээлсэн билээ.

Тэгвэл өнөөдөр "Бүх оддын тоглолт"-ын сүүлийн өдөр Леброн Жеймс болон Яннис Адетокумбо нарын багуудын хооронд болж 157-155 харьцаагаар Леброн Жеймсийн баг хожлоо. Харин тус тоглолтын "Үнэ цэнэтэй тоглогч"-оор Кавай Леонард Коби Брайнтын нэрэмжит "Бүх оддын тоглолт"-ын "Үнэ цэнэтэй тоглогч"-ийн шагналыг анх удаа өргөсөн тоглогч боллоо. Тэрбээр 30 оноо, 7 самбараас бөмбөг авсан бөгөөд холын зайнаас найман удаа оруулснаар тус шагналыг авчээ.

Коби Брайнт нь өнгөрсөн сарын сүүлээр онгоцны осол орж нас барсан бөгөөд “Бүх оддын тоглолт”-од 18 удаа оролцож байснаар энэ үзүүлэлтээрээ бүх цаг үеийн түүхэнд Карим Абдул Жаббарын дараа /19/ хоёрдугаарт бичигддэг юм.   

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.