Г.Наранцэцэг мөнгөн медаль хүртлээ

Г.Наранцэцэг мөнгөн медаль хүртлээ

Словакийн Братиславт болсон жүдо бөхийн Европийн нээлттэй тэмцээнд манай гурван бүсгүй оролцсоноос 48 кг-ийн жинд ОУХМ Г.Наранцэцэг мөнгөн медаль хүртсэн байна.

 

Мөн Австрийн Оберварт хотноо болсон Европийн нээлттэй тэмцээний +100 кг-ийн жинд ОУХМ Б.Тэмүүлэн, О.Цэцэнцэнгэл нар хүрэл медаль зүүж, 60 кг-д Э.Сумьяабазар тавдугаар байрт шалгарчээ.

 

Орон орны шилдэг жүдочид Ннэ сарын 11-23 ны өдрүүдэд Германы Дюссельдорфийн Их дуулгын дэвжээнд гарна. Тэнд 120 орны 749 тамирчин хүч үзэхээр мэдүүлгээ илгээсний дунд Монголын 20 жүдоч бий. Парист хүч үзсэн манай жүдочид бараг бүгдээрээ Дюсселдофт очих бол багийн бүрэлдэхүүнээс олимпийн аварга Н.Түвшинбаяр хасагдаж, дэлхийн аварга С.Моллаи нэмэгдсэн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.