Манай таван бүсгүй медалийн төлөө барилдана

Манай таван бүсгүй медалийн төлөө барилдана

Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Азийн АШТ Энэтхэгийн нийслэл Шинэ Делид болж байна. Чөлөөт бөхийн төрөл өнөөдөр эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн барилдаанаар эхэллээ. Дээрх таван жингийн урьдчилсан хагас шигшээ барилдаанууд болж, манай таван бүсгүй бүгд медалийн төлөө барилдахаар шалгарлаа. 55 кг-ын жинд Налайх дүүргийн тамирчин ОУХМ М.Дөлгөөн, 59 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ А.Батцэцэг шигшээд шалгарч, 50 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Мөнхнар, 68 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Э.Дэлгэрмаа, 76 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Г.Ариунжаргал нар хүрэл медалийн төлөө хүч үзэхээр болов. Медалийн төлөөх барилдаан манай цагаар 20:30 минутаас эхэлнэ.

Эх сурвалж: Монголын Чөлөөт бөхийн холбоо

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.