Буриадаас хоёр медаль хүртлээ

Буриадаас хоёр медаль хүртлээ

ЗХУ-ын баатар Базар Ринчиногийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн нээлттэй тэмцээн хоёрдугаар сарын 22-нд Буриадын Забайгальд боллоо. 57 дахь удаагийн тэмцээнд манай улсаас "Хасу-Мегастарс" клубийн гурван тамирчин оролцсноос нэг мөнгө, нэжгээд хүрэл медаль хүртэв.

57 кг-ын жинд өсвар үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Н.Насанбуян мөнгө, 86 кг-д спортын мастер М.Оргилох хүрэл медаль хүртэж 70 кг-д Д.Тэнгис тавдугаар байрт шалгарчээ.
Тэмцээнд Буриадын шигшээд данстай Алдар Бальжинимаев, Булат Батоев, Тамир Гармаев, Солбон Түмэнбаяров тэргүүтэй 150 гаруй бөх зодоглосон. Олон улсын шүүгч, ОУХМ Х.Ганболд тэмцээний шилдэг шүүгчээр тодорчээ.

 

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.