Мария Шарапова газрын теннисний спортоос зодог тайлж байгаагаа зарлалаа

Мария Шарапова газрын теннисний спортоос зодог тайлж байгаагаа зарлалаа

French Open-д хоёр удаа, Wimbledon, Australian Open, US Open тэмцээнүүдэд нэг удаа түрүүлж байсан Мария Шарапова газрын теннисний спортоос зодог тайлж байгаагаа зарлажээ. Тэрбээр эдүгээ 32 настай бөгөөд өөрийн цахим хуудсаараа дамжуулж “Теннис надад дэлхийг танилцуулж, бас намайг хэн болохыг өөрт минь танилцуулсан юм. Өөрийгөө сорих, өсөлтөө хэмжих хэмжүүр маань байлаа. Миний амьдралын дараагийн хуудас ямар байхаас үл хамааран би өөрийгөө дайчилсаар байх болно. Үргэлжлүүлэн өсөж дэвжих болно. Теннис минь баяртай” гэж Шарапова мэдэгдэлдээ бичсэн байна. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.