"Реал Мадрид" клуб талбайдаа хожил байгуулж чадсангүй

Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн эхний шатны сүүлийн хоёр тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Испаний "Реал Мадрид" клуб талбайдаа Английн "Манчестер Сити" клубтэй тоглож "Сити" 2-1 харьцаагаар хожил байгуулж чадлаа.

Тус тоглолтын эхний хагас хуурай тэнцээгээр өндөрлөжээ. Хоёрдугаар үед эхний гоолыг 60 дахь минутад "Реал"-аас Иско хийж тэргүүлж эхэлжээ. Харин хариу гоолыг 78 дахь минутад Исүс гоолдсон бөгөөд үүнээс 5 минутын дараа Де Бруян торгуулийн цохилтоос гоолдож тэргүүлж эхэлжээ. Харин 86 дахь минутад Ромас улаан хуудас авч талбайг чөлөөлсөн байна. Улмаар Сити хэрэгтэй хожилоо айлын талбайгаас байгуулж чаджээ.

Хариу тоглолт ирэх сарын 17-ны шөнө Манчестер Сити клубын талбайд болно.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.