Хакүхо М.Даваажаргал унаж, Какүрюү М.Ананд качигоши хийлээ

Хакүхо М.Даваажаргал унаж, Какүрюү М.Ананд качигоши хийлээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын башё буюу гуравдугаар сарын башё арав дахь өдрөө өчигдөр үргэлжиллээ. Тус тэмцээн шинэ коронавирусийн халдвар болж анх удаа үзэгчгүйгээр зохион байгуулахаар болсноо билээ.

Хаврын башёд мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал меагаширагийн 5-аас барилдах Оношотой барилдаж өвдөг шороодлоо. Улмаар есөн даваа, нэг учраа бөхөө давлаа. Харин 71 дэх их аварга Какүрюү М.Ананд меагаширагийн 5-аас барилдах Рюдэнтэй барилдаж давлаа. Тэрбээр 8 даваа 2 унаатай боллоо.

Одоогоор тус башёг Ёкозүна Хакүхо М.Даваажаргал, меагаширагийн 13-аас  барилдах Аояама нар башёг нэг унаатайгаар тэргүүлж байна.

Өнөөдөр Какүрюү М.Ананд секиваки Шодайтай барилдах бол Хакүхо М.Даваажаргал комүсүби Хокүтофүжитэй Оношотой барилдана.

Бусад бөхчүүд

Ёкозүно Хакүхо М.Даваажаргал 9-1

Ёкозүно Какүрюү М.Ананд 8-2

Меагаширагийн 7 Тамаваши Б.Мөнх-Оргил 3-7

Меагаширагийн 8 Кирибаяма Б.Лхагвасүрэн 4-6

Меагаширагийн 16 Азүмарү С.Тодбилэг 5-5

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.