Хакүхо М.Даваажаргал башёг тэргүүлж байна

Хакүхо М.Даваажаргал башёг тэргүүлж байна

Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын башё буюу гуравдугаар сарын башё арваннэг дэх өдрөө өчигдөр үргэлжиллээ. Тус тэмцээн шинэ коронавирусийн халдвар болж анх удаа үзэгчгүйгээр зохион байгуулахаар болсноо билээ.

Хаврын башёд мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал комүсүби Хокүтофүжитэй барилдаж давлаа. Тэрбээр өчигдөр өвдөг шороодсон бөгөөд 10 даваа нэг унаатай боллоо. Харин 71 дэх их аварга Какүрюү М.Ананд секиваки Шодайтай барилдаж давлаа. Тэрбээр 9 даваа 2 унаатай боллоо.

Одоогоор тус башёг Ёкозүна Хакүхо М.Даваажаргал, меагаширагийн 13-аас  барилдах Аояама нар башёг нэг унаатайгаар тэргүүлж байна.

Өнөөдөр Какүрюү М.Ананд комүсүби Эндотой барилдах бол Хакүхо М.Даваажаргал секиваки Шодайтай барилдана.

Бусад бөхчүүд

Ёкозүно Хакүхо М.Даваажаргал 10-1

Ёкозүно Какүрюү М.Ананд 9-2

Меагаширагийн 7 Тамаваши Б.Мөнх-Оргил 3-8

Меагаширагийн 8 Кирибаяма Б.Лхагвасүрэн 5-6

Меагаширагийн 16 Азүмарү С.Тодбилэг 5-6

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ