Хакүхо М.Даваажаргал 44 дэх удаагаа түрүүллээ

Хакүхо М.Даваажаргал 44 дэх удаагаа түрүүллээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын башё буюу гуравдугаар сарын башё арвантав буюу сүүлчийн өдрийн барилдаан өчигдөр үргэлжиллээ. Тус тэмцээн шинэ коронавирусийн халдвар болж анх удаа үзэгчгүйгээр зохион байгуулахаар болсноо билээ.

Хаврын башёд мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал болон 71 дэх их аварга Какүрюү М.Ананд нар 12 даваа 2 унаатай хэн нь давсан нь энэ башёд түрүүлэх байсан билээ. Өмнө хоёр бөх 49 удаа барилдахдаа 41-д Хакүхо М.Даваажаргал даваад байсан юм. Өчигдрийн барилдаанд Хакүхо М.Даваажаргал их аварга давснаар 44 дэх башёд түрүүллээ. 

Мөн секиваки Асанояама 11 даваа 4 унаатайгаар энэ башёг өндөрлүүлсэн юм. Түүнийг сүмо бөхийн холбооноос сүүлийн гурван башёгийн нийт 32 давсан /яг барилдаад давсан тоо нь 30, 2 даваа нь барилдалгүй авсан/ учраас түүүнд озэки цол хүртлээ.

Меагаширагийн 8 Кирибаяма Б.Лхагвасүрэн 9 даваа 6 унаатайгаар качигоши хийсэн бол меагаширагийн 7 Тамаваши Б.Мөнх-Оргил сүүлийн хэдэн өдөр сайхан барилдаж давснаар 6 даваа, 9 унаа, меагаширагийн 16 Азүмарү С.Тодбилэг 5 даваа 10 унаатайгаар ирэх башёг зиндаа буурахаар боллоо.

Бусад бөхчүүд

Ёкозүно Хакүхо М.Даваажаргал 13-2

Ёкозүно Какүрюү М.Ананд 12-3

Меагаширагийн 7 Тамаваши Б.Мөнх-Оргил 6-9

Меагаширагийн 8 Кирибаяма Б.Лхагвасүрэн 9-6

Меагаширагийн 16 Азүмарү С.Тодбилэг 5-10

ХОЛБООТОЙ МЭДЭЭ