ESPN сувгийн аналист Дорис Буркын COVID-19 шинжилгээний хариу эерэг гарчээ

ESPN сувгийн аналист Дорис Буркын COVID-19 шинжилгээний хариу эерэг гарчээ

NBA-ийн эмэгтэй тайлбарлагч, ESPN сувгийн аналист Дорис Буркын COVID-19 шинжилгээний хариу эерэг гарсан байна. Өнгөрсөн шөнө Адриан Уожнаровскитэй тэрбээр яагаад шинжилгээ өгөхөө шийдсэнээ хэлсэн байна.

Бурк, " Гуравдугаар сарын 14-ээс 17-ны хооронд миний шинж тэмдгүүд нь ердийн ханиадны шинж тэмдгүүдтэй таарахгүй байсан юм. Би өөрийнхөө мэргэжилийн онцлог шинж чанар, тааралдсан хүмүүсийн тоо зэргийг харгалзан үзсэн бөгөөд улмаар шинжилгээ өгч коронавирус туссан гэдгээ мэдсэн" хэмээн ярьсан байна.

 

Тэрбээр 51 настай бөгөөд ESPN нд 1991 оноос ажиллаж эхэлсэн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ