Өдөртөө 15-17 градус дулаан байна

Өдөртөө 15-17 градус дулаан байна

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 4-9 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр 7-12 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 4-6 градус, бусад хэсгээр 1-3 градус хүйтэн, өдөртөө 15-17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 13-15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус дулаан байна.

2021 оны 04 дүгээр сарын 20-ноос 04 дүгээр сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

20-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20-нд зарим газраар, 21, 22, 23-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. 21-нээс нутгийн хойд хэсгээр хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.