50,400 тун Астразенека вакциныг хүлээн авлаа

50,400 тун Астразенека вакциныг хүлээн авлаа

Монгол Улс КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 2021 оны хоёроос тавдугаар сарын хооронд ковид-19 цар тахлын эсрэг вакцин түгээх эхний шатны хуваарийн дагуу Астразенека вакцины ээлжит 50,400 тунг өчигдөр хүлээн авчээ. Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өөрийн цахим хаягаар мэдээлсэн юм.

Вакциныг Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор тээвэрлэн авчирсан ба тус онгоц өчигдөр Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд өчигдөр орой 21:00 цагийн үед газардсан юм.

Түүнчлэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "БНХАУ-ын Синофарм компаниас verocell вакцин худалдан авах яриа хэлэлцээг идэвхтэй явуулж байгаа бөгөөд 900,000 тун вакциныг ойрын өдрүүдэд тээвэрлэн авчирна" хэмээсэн юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.