1171 тохиолдол шинээр бүртгэгдэж, есөн хүн нас баржээ

1171 тохиолдол шинээр бүртгэгдэж, есөн хүн нас баржээ

Эрүүл мэндийн яамнаа коронавируст халдварын талаарх нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна. Сүүлийн 24 цагт 1171 тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд бүгд дотоодын халдвар байна. Орон нутагт 72 тохиолдол, зөөвөрлөгдсөн 6, эмнэлгээс шалтгаалах 1, нийслэлд 1092 тохиолдол халдвартай нь батлагджээ. Нас баралт ес бүртгэгджээ. 

Орон нутагт халдварын тохиолдол өндөр бүртгэгдсэн нь Орхон аймагт 13, Сүхбаатар аймагт 8, Төв аймагт 26, Сэлэнгэ аймагт 5 тохиолдол бүртгэгдсэн. Мөн сүүлийн 24 цагт 490 хүн эдгэрчээ. Ийнхүү Монгол Улсад нийт хүн халдвар авсан хэмээн бүртгэгдсэнээс 18033 нь эдгэрчээ. Эмнэлэгт 4703 хүн эмчлүүлж байгаагаас 2638 хүний биеийн байдал хөнгөн, 1559 хүндэвтэр, 406 хүнд, 103 маш хүнд байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.