Коронавирусийн халдвараар 653 шинэ тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас баржээ

Коронавирусийн халдвараар 653 шинэ тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас баржээ

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд 6237 сорьцод шинжилгээ хийснээс 653 хүнд халдвар илэрчээ. Ингэснээр Монгол улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 55 067 болж байна. Шинээр бүртгэгдсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар. Үүнээс Улаанбаатар хотод 625 тохиолдол, орон нутагт 28 тохиолдол илэрчээ. Сүүлийн хоногт 533 хүн эмчлэгдэж эмнэлэг, гэрийн тусгаарлалтаас гарснаар нийт эмчлэгдсэн хүний тоо 48 674 боллоо. Ковид19-ийн халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр хүн нас барлаа. Ингэснээр Монгол улсад бүртгэгдсэн цар тахлын шалтгаант нас баралтын тоо 259 болж байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.