Талбайн улирлын нээлтийн тоглолт "СУПЕР ЦОМ"

Талбайн улирлын нээлтийн тоглолт

Монголын Хөл Бөмбөгийн Холбооны гадаа талбайн улирлын нээлтийн тоглолт өнгөрсөн жилийн "Мазала Дээд Лиг"-ийн аварга Улаанбаатар Сити болон "МХБХ-ны Цом"-ын аварга Хаан Хүнс Эрчим багуудын хооронд явагдахад бэлэн болоод байна. Эрчим багийн хувьд өнгөрсөн жилийн "Хаан Хүнс" клубтэй нэгдэж "Хаан Хүнс Эрчим" нэрийн дор энэ жилийн өрсөлдөөнөө эхлүүлнэ. Харин тивийн тэмцээнд бэлдэж байсан ч КОВИД-19-ийн улмаас тоглолт нь цуцлагдсан "Улаанбаатар Сити" улирлын эхний сорилтоо гигантуудын эсрэг эхлүүлэхээр болоод байна. Ердөө ганц тоглолтоор цомын эзнийг шийдэх тус өрсөлдөөн 7 сарын 01-ний өдрийн 18:00 цагаас МХБХ-ны ногоон талбайд явагдах бөгөөд багууд болон МХБХ-ны ажилчин, албан хаагчид УОК болон ЭМЯ-наас гаргасан зөвлөмж, зааврын дагуу тоглолтыг үзэгчгүй явуулах юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.