Эвери Брэдли Орлондод очиж тоглохоос татгалзлаа

Эвери Брэдли Орлондод очиж тоглохоос татгалзлаа

Лос Анжелес Лейкэрс багийн тоглогч Эвери Брэдли Орлондо хотын Дисней паркад болох тоглолтод оролцож чадахгүй болсноо мэдэгдлээ. Тодруулбал, гэр бүлийнхээ эрүүл мэндээр дэнчин тавьж сагсан бөмбөг тоглож чадахгүй учраас Орландод очихоос татгалзаж байгаа юм байна. Түүний гурван хүүхдийн том нь амьсгалын замын өвчин тусаад, нилээд хүндэрч, эдгэх гэж удаж байсан. Тиймээс хүүхдийнхээ эрүүл мэндийг нэн тэргүүнд бодсон гэнэ.

Тэрбээр энэ улиралд 49 тоглолтод оролцоод байгаа бөгөөд нэг тоглолтод дунджаар 8.6 оноо, 2.3 самбар, 1.3 дамжуулалтыг өгөөд байгаа билээ.

NBA-ын тоглолт гуравдугаар сард Юта Жазз багийн тоглогч Рүди Гоббэрээс коронавирусийн халдвар илэрснээс хойш явагдаагүй байгаа билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.