Коронавирусийн халдвараар 1288 тохиолдол шинээр бүртгэгдэж, 4 хүн нас баржээ

Коронавирусийн халдвараар 1288 тохиолдол шинээр бүртгэгдэж, 4 хүн нас баржээ
Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 7500 хүнд шинжилгээ хийхэд 1288 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Үүний гурав нь эрүүл мэндийн салбарын ажилтан байна. Сүүлийн 24 цагт 4 нас барж, нас барсан хүний тоо 311 боллоо. Мөн 185 хүн эдгэрчээ. Ингэснээр нийт халдварын тохиолдол 63978 болж байна. 
 
Шинээр илэрсэн халдварын 1027 нь Улаанбаатарт, орон нутагт 285 тохиолдол, эмнэлгээс шалтгаалсан 3 халдвар шинээр бүргтгэгдлээ.
 
Өнөөдрийн байдлаар 5,802 иргэн эмчлэгдэж байна. Тэдгээр иргэдийн биеийн байдлын хувьд хөнгөн 3,430, хүндэвтэр 1,765, хүнд 475, маш хүнд 132 хүн байна. 
 
Нас баралтын тухайд, сүүлийн 24 цагт дөрвөн хүн нас баржээ. 
 
Орон нутгийн хувьд, 
 
Баян-Өлгий 1
Завхан 2
Говь-Алтай 13
Баянхонгор 28
Архангай 21
Хөвсгөл 25
Булган 14
Өвөрхангай 4
Төв 37
Сэлэнгэ 1
Хэнтий 18
Говьсүмбэр 6
Дундговь 17
Сүхбаатар 8 тохиолдол бүртгэгджээ. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.