Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авч эхэллээ

Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авч эхэллээ

Санал авах байранд биечлэн очиж саналаа өгөх боломжгүй эрүүл мэндийн шалтгаантай иргэдийн саналыг санал хураалт явуулахаас нэг өдрийн өмнө зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авдаг. Үүний дагуу саналаа авах байранд очих боломжгүй гэдгээ мэдэгдсэн иргэдийн саналыг өнөөдөр 09.00 цагаас авч эхэллээ. Санал хураалт орой 20.00 цаг хүртэл үргэлжлэх юм. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд 25 мянга гаруй сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөхөөр урьдчилан бүртгүүлжээ. Эдгээр сонгогчийн 7051 нь коронавирусийн халдварын улмаас санал авах байранд очих боломжгүйгээ илэрхийлсэн байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.