"Манчестер Юнайтед" хожил байгууллаа

Английн премьер лигийн 34 дугаар тойргийн сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. "Манчестер Юнайтед" клуб "Астон Вилла"-ийн талбайд зочлон тоглож 3-0 харьцаагаар хожлоо. Улмаар 58 оноотой болж хүснэгтийн тавдугаарт бичигдэж байгаа бол тэдний өмнө "Лейстер сити" нэг онооны илүүтэйгээр байна. Харин "Астон Вилла" 27 оноотой 19-рт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтын салхийг Бруно Фернандес 27 дахь минутад торгуулийн цохилтоос оруулсан бол эхний үеийн шүүгчийн мэдлийн цагт Масон Грийнвүүд оруулжээ. Хоёрдугаар үеийн 58 минутад Паул Погва тоглолтын эцсийн гоолыг оруулжээ.

Бусад тоглолтууд

Боурмоунт 0-0 Тоттемхем

Эвертон 1-1 Соутхэмптон

Астон Вилла 0-3 Манчестер Юнайтэд

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.