Завхан аймгаас гурав дахь их насны морь Улсын баяр наадамд түрүүллээ

Завхан аймгаас гурав дахь их насны морь Улсын баяр наадамд түрүүллээ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын Их насны морьдын уралдаанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач С.Баярсайханы халиун морь /Өнгөрсөн жил аман хүзүүдсэн/ Завхан аймгаас гурав дахь их насны морь түрүүллээ. Харин аман хүзүүнд Завхан аймгийн Завханмандал сумын уяач Ц.Мөнххуягын цавьдар морь гурав дахь жилдээ дараалан улсын баяр наадамд аман хүзүүдлээ. Айргын гуравт Дундговь аймгийн манлай уяач С.Чинзоригийн хээр морь, айргийн дөрөвт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Т.Галбадрахын бор морь, айргийн тавд Ховд аймгийн Буянт сумын уяач Э.Батсуурийн саарал морь тус тус хурдаллаа.

Энэ жилийн их насны морины уралдаанд 261 их насны морьд бүртгүүлснээс 179 гарааны зурхай руу хөдөлжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.