Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Г.Чинзоригийн хар үрээ түрүүллээ

Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Г.Чинзоригийн хар үрээ түрүүллээ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын Соёолон насны морьдын уралдаанд Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Г.Чинзоригийн хар үрээ түрүүлж, Булган аймгийн Гурванбулаг сумын Д.Хишигжаргалын халзан үрээ аман хүзүүдлээ. Айргийн гуравт Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын харьяат Г.Батболдын хүрэн үрээ, айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Сүрэнжавын Энхтөрийн хурдан хээр, айргийн тавд Ховд аймгийн Чандмань сумын харьяат Ч.Батзориг бор үрээ тус тус хурдаллаа.

Соёолон насны морьдын уралдаанд  184 соёолон насны морьд бүртгүүлэн гарааны зурхай руу хөдөлжээ. Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэмд заасны дагуу соёолон нас 23 км зайд уралдсан байна.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.