Коронавирусийн халдвараар 2642 тохиолдол шинээр бүртгэгдэж, 11 хүн нас баржээ

Коронавирусийн халдвараар 2642 тохиолдол шинээр бүртгэгдэж, 11 хүн нас баржээ
Эрүүл мэндийн яамнаас УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлж байна
 
Өнөөдрийн байдлаар 19 аймгийн 119 суманд хязгаарлалт тогтоогоод байна. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 37 мянган ААН-үүдийг шалгаж халдвар хамгааллын дэглэм сахиулж байна.
 
Халдварын тохиолдол өндөр байгаа тул хөл хорио тогтоолгүй, хязгаарлалтын дэглэм тогтоож байна. Үүний хүрээнд амралт, жуулчны газруудыг 7 хоногоор хааж, хоолны газрууд танхимаар үйлчлэхийг түр хориглоод байна.
 
Сүүлийн 24 цагийн хугацаанд 11540 хүнд шинжилгээ хийхэд 2642 хүнээс халдвар илэрч нийт батлагдсан тохиолдол 85770 боллоо. Илэрсэн халдварын 1733 нь нийслэлд, 908 нь орон нутагт байна.
 
Өнгөрсөн 24 цагт 37-95 насны 11 хүн нас барлаа. Нэг өдөрт 512 хүн эдгэрч, гэрийн хяналтаас 59 хүн эдгэрч гарсан. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт нийт 10248 хүн эмчлүүлж байгаагаас 189 хүний бие нэн хүнд байна.
 
Харин гэрийн хяналтад хөнгөн хэлбэрийн 15879 хүн хянагдаж байна.
 
Өчигдөр нийт 9618 хүн вакцинд хамрагдсаны 4046 нь нийслэлд хамрагджээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.