Коронавирусийн халдвараар 2746 тохиолдол шинээр бүртгэгдэж, 11 хүн нас баржээ

Коронавирусийн халдвараар 2746 тохиолдол шинээр бүртгэгдэж, 11 хүн нас баржээ
Өнөөдрийн байдлаар 0-17 насны хүүхдүүд болон жирэмсэн эмэгтэйчүүдийг сайн дурын үндсэн дээр вакцинд хамруулахаар ажиллаж байна.
 
Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 2746 тохиолдол бүртгэгдэж нийт халдвар авсан хүний тоо 88516 боллоо. Үүнээс дотоодын халдвар 87730 байна.
 
Шинээр илэрсэн халдварын 7 нь зөөвөрлөгдсөн бол 3 нь эмнэлгийн ажилчдаас илэрчээ. Улаанбаатарт 1876, орон нутагт 860 тохиолдол илэрсэн байна.
 
Мөн 11 хүн нас барснаас нийт нас барсан хүний тоо 411 болсон. Сүүлийн 24 цагт 2505 хүн эдгэрснээр нийт эдгэрсэн хүний тоо 61725 боллоо.
 
Нас барсан хүмүүсээс 34 насны 1, 71-92 насны 10 хүн байна.
 
Өнөөдрийн байдлаар 10758 хүн эмнэлэгт эмчлүүлж байгаагаас
 
193 хүний бие маш хүнд
943 хүний бие хүнд
2860 хүний бие хүндэвтэр
6762 хүний бие хөнгөн байна.
Эмнэлэгт 470 жирэмсэн эмэгтэй, 2014 хүүхэд байгаа бол гэрийн тусгаарлалтад 15899 хүн эмчлүүлж байна.
 
Өчигдөр нийт 9618 хүнд вакцин тарьснаар нийт нэгдүгээр тунд 1903859, хоёрдугаар тунд 1684287 хүн хамрагдаад байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.