Нийт 15.9 сая м2 талбайд орчны цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг хийлээ

Нийт 15.9 сая м2 талбайд орчны цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг хийлээ
УОК-ын 01 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах, коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалтай тэмцэх, тархалтыг бууруулах зорилгоор Онцгой байдал, Зооноз, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн байгууллагууд, Мал эмнэлгийн газар хамтран улсын хэмжээнд халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна.
 
Тус ажлын хүрээнд 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийтдээ 15,9 сая метр квадрат талбайд (нийтийн эзэмшлийн 12,389 сая м2 талбай, мал, мах бэлтгэх цэг, байр, оффис, тээврийн хэрэгсэл, түүхий эд, бэлтгэх цэг, агуулах, муу, усны жорлон бусад обьектыг хамруулан) орчны цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг зөвшөөрөгдсөн бодисоор хийж гүйцэтгэлээ.
 
Түүнчлэн ХХААХҮ-ийн сайдын 01 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд улсын хэмжээнд зүй бусаар хорогдсон мал, амьтны сэг зэмийг цуглуулж устгах ажил 71,2 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.