"Челси" клуб "Ливерпүүл"-ийг барсангүй

Английн Премьер лигийн 37 дугаар тойргийн тоглолтууд боллоо. "Ливерпүүл" талбайдаа алдарт "Челси" клубтэй тоглож 5-3  харьцаагаар хожлоо. Улмаар хүснэгтийг тэргүүлэгч "Ливерпүүл" гурван оноо нэмж 96 оноотой болсон бол "Челси" 63 оноотой болж дөрөвт бичигдэж эхэллээ.

Тус тоглолтын салхийг талбайн эзэд нээсэн бөгөөд 23 минутад Наби Кейта, 38 минутад Тренд Александар Арнолд, 43 минутад Жиоржино Вижналдум, 54 минутад Роберто Фермино, 84 минутад Алекс-Оксладе Чемберлин гоолджээ. Харин эсрэг багаас эхний үеийн шүүгчийн мэдлийн цагийн 3 дах минутад Оливер Жироуд, 61 минутад Тамми Абрахам, 73 минутад Кристиан Пулисик нар гоолджээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.