NBA-ын талбайд таван халаалтын тоглолт боллоо. Лос Анжелес Лейкэрс баг Вашингтон Уйзардс багтай тоглож 123-116 харьцаагаар Лейкэрс хожлоо. Тэд одоогоор халаалтын гурван тоглолт хийгээд байгаа бөгөөд хоёрт нь хожоод байна.
Тус тоглолтод Лейкэрсийн лидерүүд болох Леброн Жеймс, Энтони Дэвис нар тоглоогүй бөгөөд ЖР Смит 20 оноог авч багаа тэргүүлсэн бөгөөд холын зайнаас зургаан удаа оруулжээ. Харин түүнд Алекс Карусо 17 оноо,Дион Вэйтэрс 18 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Руй Хачимура 19 оноогоор тэргүүлжээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.