Хакүхо бэртлийн улмаас башёг өнжиж, Тэрүнофүжи башёг ганцаар тэргүүлж эхэллээ

Хакүхо бэртлийн улмаас башёг өнжиж, Тэрүнофүжи башёг ганцаар тэргүүлж эхэллээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн долдугаар сарын буюу Нагоя башёгийн 13 дахь өдрийн барилдаан өчигдөр болж өндөрлөлөө. Башёг унаагүй тэргүүлж байсан их аварга Хакүхо М.Даваажаргал секиваки Шодайтай барилдах байсан боловч өмнөх барилдаанд эвгүй унсанаас болж бэртлээ сэдрээж башёг өнжихөөр боллоо. 

Харин нэг унаатайгаар башёг тэргүүлж байгаа  Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ мөн башёг нэг унаатайгаар тэргүүлж байгаа озэки Асанояматай барилдаж давлаа. Улмаар 12 даваа нэг унаатай болсон бол түүний араас озэки Асанояма 11 даваа 2 унаатай болжээ. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр секиваки Шодайтай барилдах бол озэки Асанояма м-7 барилдах Терүцүёшитэй барилдахаар оноолт таарчээ.

Бусад барилдаанууд

Макүүчи зиндаа

З-Ё Хакүхо М.Даваажаргал /Миягино/ 10:2 гэмтсэн

Б-Ё Какүрюү М.Ананд /Мичинокү/ /өнжсөн/

М-Б-3 Кирибаяама Б.Лхагвасүрэн /Мичинокү/ 4:9

М-З-9 Тамаваши Б.Мөнх-Оргил /Катаонами/ 9:4

М-З-17 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ /Исэгэхама/ 12:1

Жүрёо зиндаа

Б-1 Чиёошома Г.Мөнхсайхан /Коконоё/ 4:9

З-3 Азүмарюү С.Тодбилэг /Таманои/ 4:8

Б-3 Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар /Томозүна/ 6:7

Б-5 Ичиножо А.Ичинноров /Минато/ 8:5

З-6 Хошорюү С.Бямбасүрэн /Тацүнами/ 9:4

З-10 Дайшохо Ч.Шижирбаяр /Оитэказэ/ 4:9

Б-14 Миторюү Б.Төрболд /Нишикидо/ 9:3

Макүшита зиндаа

З-4 Сакигакэ Я.Баттүшиг /Шибатаяма/ 3:3

Б-6 Кёкүсотэн Э.Энхманлай /Накагава/ 1:5

Б-25 Кагамио Б.Нанжид /Кагамияма/ 1:4 /өнжсөн/

Санданмэ зиндаа

Б-5 Ёүшояама Б.Анхбаяр /Токицүказэ/ 4:2

Б-21 Саданохикари Д.Наранцогт /Сакайгава/ 4:3

З-23 Гочозан Д.Ууганбаатар /Минэзаки/ /өнжсөн/

Б-24 Дайтэнма Н.Чинзориг /Азүмазэки/ 2:4

Б-46 Хокүтэнкай Г.Сүхбат /Оноэ/ 4:2

З-49 Дэванорюү Т.Тэмүүлэн /Дэваноүми/ 5:1

Жонокүчи зиндаа
З-18 Хокүсэйхо А.Даваанинж /Миягино/ 7:0
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.