ЛА Лейкэрс баг Оклахома Сити Тандерт хожигдлоо

ЛА Лейкэрс баг Оклахома Сити Тандерт хожигдлоо

NBA-ын талбайд 6 тоглолт боллоо. Өмнөх тоглолтод өрнөд бүсийн 1-р гарах эрхээ баталгаажуулсан Лос Анжелес Лейкэрс өнөөдөр Оклахома Сити Тандер багтай тоглож 86-105 харьцаагаар хожигдлоо. Улмаар Орлондод ирсэнээс хойш 2 хожиж, 2 хожигдоод байна. Харин Тандер хоёр хожиж, 1 хожигдсон бөгөөд өрнөд бүсийн 5-т бичигдэж байна.

Тус тоглолтод Тандераас гарааны тоглогчид бүгд 10-аас дээш оноог авсан бөгөөд тэдний манлайлж Крис Пол 21 оноо, 7 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлжээ. Харин эсрэг багаас Леброн Жеймс 19 оноо, 11 самбараар бага тэргүүлжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.