Роналдо дубл хийсэн ч, Аваргуудын лигээс мултарлаа

Роналдо дубл хийсэн ч, Аваргуудын лигээс мултарлаа

Аваргуудын лигийн тоглолт коронавирусийн улмаас завсарлаад байсан бөгөөд өнгөрсөн шөнө буюу энэ сарын 8-ны 03:00 цагт шөвгийн 16-гийн хариу тоглолтууд үргэлжиллээ. Роналдогоор ахлуулсан Италийн "Ювэнтус" талбайдаа Францийн "Лион" клубтэй тоглож 2-1 харьцаагаар талбайн эзэд хожлоо. Гэвч тэд өмнөх тоглолтод 1-0 харьцаагаар хожигдож нийлбэр дүнгээр 2-2 харьцаатай болсон билээ. Улмаар "Лион" клуб айлын талбайд гоол оруулсан учраас дараагийн шатанд шалгарлаа.

Тус тоглолтын салхийг "Лион" клубын тоглогч Дебая 12 дах минутад торгуулийн цохилтоос оруулсан бөгөөд хариу гоолыг 43 дахь минутад Роналдо оруулжээ. Тэрбээр дахин 60 минутад гоодож аваргуудын лигт 130 дахь гоолоо оруулжээ. Түүний ард 114 гоолтойгоор Месси бичигдэж байна.

"Лион" клуб дараагийн шатанд "Манчестер Сити"" клубтэй тоглоно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.