"Манчестер Сити" талбайдаа "Реал Мадрид"-ийг буулгаж авч, аваргуудын лигт шөвгийн 8-д үлдлээ

Аваргуудын лигийн тоглолт коронавирусийн улмаас завсарлаад байсан бөгөөд өнгөрсөн шөнө буюу энэ сарын 8-ны 03:00 цагт шөвгийн 16-гийн хариу тоглолтууд үргэлжиллээ. Английн "Манчестер Сити" талбайдаа Испаний "Реал Мадрид" клубыг хүлээн авч тоглолоо. Өмнөх тоглолтод эзэн хааны клуб талбайдаа 2-1 харьцаагаар хожигдоод байсан бөгөөд өнөөдөр 2 онооны зөрүүтэй хожиж байж дараагийн шатанд шалгарах ёстой байв. 

Гэвч эзэн хааны клуб эхний үед хамгаалалтын алдаанаас болж 9 дэх минутад Стерлинг гоолджээ. Харин хариу гоолыг Бензема 28 минутад барьсан билээ. Гэвч дахин хамгаалалтын алдааг "Реал Мадрид" клуб гаргаж, "Сити" энэ боломжийг ашиглаж 68 дахь минутад Есүс гоолдож улмаар гоол орохгүй явсаар 2-1 харьцаагаар дууслаа. Нийлбэр дүнгээр 4-2 харьцаагаар Английн баг үлдэж чадлаа. Тэдний 8/1 учраа Францийн "Лион" клуб юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.