Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн сүүлийн хоёр тоглолт болно

Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн сүүлийн хоёр тоглолт болно

Аваргуудын лигийн тоглолт коронавирусийн улмаас завсарлаад байсан бөгөөд өнгөрсөн шөнө эхэлсэн билээ. Тэгвэл өнөөдөр шөнө шөвгийн 16-гийн сүүлийн хоёр хариу тоглолт болно. 

Германы "Байерн Мюнхен" талбайдаа Английн "Челси" клубыг хүлээн авч тоглоно. Английн багийн хувьд тэд хүндхэн даалгавартай байгаа бөгөөд эхний тоглолтод өөрийн талбайдаа гурван гоол алдаад байгаа билээ. Тэд өнөөдөр шөнө 4 гоолын зөрүүгээр дараагийн шатанд шалгарах юм.

Харин дараагийн тоглолт Испаний "Барселона" талбайдаа Италийн "Наполи" клубтэй тоглоно. Тэдний эхний тоглолт 1-1 харьцаагаар өндөрлөсөн билээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.